Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоодугаар сарын 29-нд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гаргасан байдаг.
Улмаар түүнд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдол гаргасан байна.
Иймд Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу энэ сарын 22-ны 09.00 цагт товлосон байна. Шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох аж.