Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/9, 17/10 дугаар байруудыг өргөтгөж, иргэн Д-гийн захиалгаар үйлчилгээний барилгад зөвшөөрөлгүй угсралтын ажил явуулжээ.
Энэ тухайд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар зөвшөөрөлгүй хийгдсэн өргөтгөлийн ажилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, өргөтгөлийг буулгахыг эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллажээ.