Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Улсын Их хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ.
Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарсан юм.
Тодруулбал, Нэгдүгээрт 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Хоёрдугаарт 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
Гуравдугаарт нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүд бондын эрхийн бичиг олгоно. Дөрөвдүгээрт тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор зохицуулсан.
Тэгвэл нийтдээ 228.7 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байсан бөгөөд үүнээс зургаан саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй ахмад настан 21 мянга байсан аж. Мөн
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд дээрх үнэт цаасыг тэтгэвэр авдаг банкандаа өгч, бэлэн мөнгөөр солиулах юм.
Тэгвэл тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг ирэх оны тавдугаар сараас олгох аж.
4 comments
Өнгөрсөн 12 сард зээл авалгүй, үр хүүхдүүддээ өр үлдээж үхээд яахав дээ гээд уух эмээ ч бүрэн авч чадахгүй байсан нэг хэсэг нь ялгаварлан гадуурхагдаад үлдсэн. Ирэх жилийн 6 сар хүрэхэд нилээд хэд нь тэнгэрийн оронд очих нь дамжиггүй. Нэг д 6сая-г өгөөд нөгөөд нь жил хагасын дараа 1 сая төгрөгийн эрхийн бичиг өгнө гэдэг шудрага шийдвэр мөн үү
Үндэсний аюулгүйн зөвлөлийн 3 даргаа
Шударга бус ийм ялгаварлалтад гомдож байна, зээл бол өвчин биш ингэж ялгавралах нь хүний эрх зөрчиж байна.
Үнэнхүү тэнэг юмаа зээлтэй ахмадуудын зээлийг нь тэглэчихээд зээлгүй урдах хойдохоо нөхөөд явж байгаа ахмад настануудаа бодмоор юмдаа.арайчдээ энэ дээр бичсэнээр бол ч тэнэг хүнийг хуурч байгаа юм шиг л бна шүү дээ
Зээл авахгүйгээр үр хүүхдээ бодон амьдралаа болгоод яваа нэг үгээр хэлвэл хариуцлагатай ахмадуудыг үлдээгээд зээлтэй хүмүүсийг бүр 6 сая төгрөгийн зээлийг чөлөөлж, олон тэрбум төгрөг зарцуулж улсаа улам хүнд нөхцөлд оруулсан арга хэмжээг чинь зөвтгөж чадахгүй ээ. Хүн бүр хариуцлагатай байх ёстой, хүний төлөө амьдарч байгаа биш дээ.