Канэ Танака хэмээх эмэгтэй Гиннесийн амжилтын номонд манай гарагийн хамгийн урт насалсан хүнээр бичигдэж байна. Өнөөдөр тэрбээр 117 нас 260 өдөртэй болж байна. Энэ бол бүх Японы урт наслалтын дээд амжилт юм. Өмнөх амжилтыг уржнан жил нас барсан Наби Тажима эзэмшдэг байсан юм.
Канэ Танака нь шоколад, хийжүүлсэн ундаанд дуртай. Тэрбээр 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн, 120 насална гэж боддог гэнэ.
хамгийн сүүлчийн мэдээллээр Японд өдгөө 100-гаас дээш настай 80 мянга гаруй хүн байдгаас 88 хувь нь эмэгтэйчүүд юм байна.
1963 онд тус улсад ердөө л 153 хүн 100 насны босгыг давсан бол 1981 онд 1000 болж, 1998 онд 10 мянгад хүрчээ.