Иргэд та бүхэн банкны зээлд хэрхэн хамрагдаж болох талаар дараах мэдээллийг хүргэж байна. Банкууд болон зарим банк бус санхүүгийн байгууллагууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусгайлан зориулсан зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ цалингийн, ипотекийн гэх мэт давхар зээлгүй хүн ховор болсон тул ногоон төрлийн зээлийн шалгуурыг давахгүй байгаа тухай гомдол их байдаг юм.
Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, түлээ, нүүрсний хэрэглээг багасгах, цахилгаан эрчим хүчээр ажилладаг эко хэрэглээг бодитоор дэмжихийн тулд энэ төрлийн зээлийг шаардлагыг илүү уян хатан болгох хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм.
БОАЖЯ-наас Хаан, Төрийн банк, Хас гэсэн гурван банктай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй нөхцлөөр буюу жилийн найман хувийн хүүтэйгээр ногоон зээл олгож байгаа. Энэхүү гэрээний хэрэгжилт ирэх арав, арваннэгдүгээр сард дуусч байгааг банкууд сануулсан байна.
Тиймээс энэ удаагийн “Банк санхүү” буланд дараах гурван банкны санал болгож байгаа “Ногоон зээл”-ийн үйлчилгээг танилцуулж байна.
ХАС БАНК
♦ БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хэрэглээний ногоон зээлийн хөтөлбөрөөр 40 сая төгрөг хүртэл 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр дараах зээлийг авах боломжтой. -Стандартын шаардлага хангасан жорлон -Цахилгаан скүтер -Унадаг дугуй -Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж -НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга -Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж -Амины орон сууцны цэвэрлэх байгууламж -100 хувь цахилгаан хөдөлгүүртэй цахилгаан машин худалдан авах ♦ Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл Урьдчилгаа төлбөрийн 30 хүртэл хувийг /18 сая төгрөг хүртэл/ буцалтгүй тусламж хэлбэрээр олгох хөнгөлөлттэй зээл. Төслийн шалгуур хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах зорилгоор энэхүү зээлд 70 сая төгрөг хүртэл, 12-180 сарын хугацаагаар, жилийн 12 хувийн хүүтэйгээр хамрагдаж болно. ♦ Халаагуурын эко хэрэглээний зээл Цахилгаан болон бусад халаагуурыг 20 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авч болно. Тавигдах шаардлага: Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх. ♦ Дулаалгын эко хэрэглээний зээл Дулаан шийдэл төсөлтэй хамтран амьдран суудаг байшингаа дулаалахад зориулж 20 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Тавигдах шаардлага: Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх, зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх.
|
ХААН БАНК
♦ БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй ногоон зээлийн хөтөлбөрөөр гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд 40 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй нөхцлөөр дараах бүтээгдэхүүнүүдэд зээл өгч байна. – Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур -Стандартын шаардлага хангасан сайжруулсан гэрийн зуух -Стандартын шаардлага хангасан жорлон -Гэр, байшингийн дулаалга -100% цахилгаан автомашин -Цахилгаан мотоцикл -Цахилгаан скүтер -Унадаг дугуй -Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж -НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга -Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж -Амины орон сууцны цэвэрлэх байгууламж Тавигдах шаардлага: Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх, цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх, бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх, банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх, банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
♦ Мөн банкны зүгээс агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих зорилгоор олгогдох ногоон зээлийг 15 сая төгрөг хүртэл, 12-30 сарын хугацаатай, жилийн 16.8-18.6 хувийн хүүтэй авч болно.
|
ТӨРИЙН БАНК
♦ Цахилгаан халаагуурын зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 10 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл ♦ Дулаалгын материалын зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 15 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл ♦ Эко ариун цэврийн байгууламж – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 15 хувь, урьдчилгаа 0, 10 сая төгрөг хүртэл, 36 сар хүртэл ♦ Сайжруулсан зуухны зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 3 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл ♦ Эко автомашин /100 % цахилгаан хөдөлгүүрт/ – зээлийн хүү 19.2%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 30 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл ♦ Цахилгаан скүүтер – зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 3 сая төгрөг хүртэл, 12 сар хүртэл ♦ Унадаг дугуй – зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 15%, урьдчилгаа 0, 5 сая төгрөг хүртэл, 12 сар хүртэл ♦ Бага оврын цэвэрлэх байгууламж барих – зээлийн хүү 19,2%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 1 тэрбум төгрөг хүртэл, 60 сар хүртэл ♦ Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн зээл, Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах, Байгальд ээлтэй ногоон тохижилт хийх – зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 1 тэрбум төгрөг хүртэл, 60 сар хүртэл Тавигдах шаардлага: Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх, бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх, бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх, иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх.
|