ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакциныг нийлүүлэх асуудал нааштай байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр “НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар болон албаны бусад хүмүүстэй уулзан, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засаг, төсөвтэй холбон хангах санхүүжилтийн механизм, стратегийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Ийн тогтвортой хөгжлийг хангахад Ковид-19 –ийн нөлөө багагүй аргамжаа болж байгааг бас хэлж байна.
ДЭМБ-аас дэлхий улс орнууд, тэр дундаа манай оронд Корона вирусын вакциныг нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгааг дуулгалаа.
Корона вирусыг дотооддоо алдаагүй манай улс сонор байж олон нийтийн газар маскаа зүүж, гараа сайтар ариутгаж байх зөвлөмжийг даган амжилтаа алдахгүй байхыг зөвлөж байна” гэжээ.
Л.Баяр