Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлхэдээ “Хил дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээг, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горимоор явуулах шийдвэр гаргалаа. Есдүгээр сарын 16-наас эхлээд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр ААН, байгууллагууд хуучин хэвээрээ ажиллахаар болж байна” гэлээ.
Л.Баяр