Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 21-нээс энгийн горимд шилжүүлэхээр Засгийн газар эцэслэн шийдвэрлэлээ.
Ингэснээр 9 дүгээр сарын 21-нээс буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн ЕБС, их, дээд сургуулийн хичээлийг хэвийн горимоор оруулахаар болж байна гэсэн мэдээллийг Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс өглөө. Их, дээд сургуулийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 4-нөөс эхлүүлэх шийдвэр гаргаж байсан ч урагшууллаа.
Л.Баяр