Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гэртээ 14 хоног тусгаарлалтад байх журмыг цуцалсан талаар хэллээ.
Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх ёстой юм.
Л.Баяр