Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр болсон. Хурлаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15 буюу маргааш дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал нэгдэж Засгийн газарт хүргүүлжээ.
Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болсон талаар Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Л.Баяр