Засгийн газар: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

2020-09-14 15:49
zasag

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг тоймлон хүргэе.

Шийдвэр:

  • -Энэ нь есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна.   Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа   явуулна.
  • -Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 21-ний өдрөөс сургууль,   цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.
  • -Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр   сарын 15 буюу маргааш дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал нэгдэж   Засгийн газарт хүргүүлжээ.
  • -Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна.

Л.Баяр