Есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 5-20 см нэмэгдсэн байна.
Үүр, Бэлтэс, Балж, Онон, Хэрлэн, Улз, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10-40 см даван тус тус үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс