Есдүгээр сарын 12-ны бямба гарагт СХД-ийн 17 дугаар хороо Москвагийн гудамж, “Хархорин зах”-ын хойд замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч 37 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрын орхин явсан байна. Уг хэрэг бямба гарагийн орой 23:48 цагт болсон ба Тээврийн цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг ням гарагийн өглөө илрүүлжээ.
Хүний амь насыг хохироон, хэргийн газрыг орхин явсан жолооч 27 настай ба тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоосон хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд нийт 658 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Эдгээрийн 417 дуудлага мэдээлэл нь зам тээврийн ослын шинжтэй байсан аж.
Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-2
Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.
Тухайлбал, 2020.09.12-ны өдрийн 09 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р баг “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс хойш 18 км/ шороон замд Даюун маркийн Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Б-ын амь нас хохирсон.
2020.09.13-ны 12 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3-р баг “Замчдын овоо” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ асфальтан замд чиргүүлийн холбоос салгаж байх үед хувийн эзэмшлийн Toyota Prado жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 69 настай, эрэгтэй Л-ыг дайрч амь насыг нь хохироосон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлсэн байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 179 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.
Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА