Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 9-р сарын 11-13-нд хооронд коронавирусийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ: 9-р сарын 11-13-нд хооронд 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад 311 тохиолдол бүртгэгдсэнээс 300 хүн эдгэрсэн. Өнөөдөр хоёр хүн эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжлээ. Энхийг сахиулагч 22 настай эрэгтэй, 24 настай эрэгтэй эдгэрлээ. 10 хүн эмчилгээнд байгаагааг 4 хүн хүндэвтэр. Бид ирэх өвлийн төлөвлөгөөг хийж байна. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Мөн орон нутгийн эмч нарыг COVID-ын эмчилгээ хийх сургалтад хамруулж байна” гэлээ.
Л.Баяр