Лев Толстойн “Анна Каренина”романыг тайзны бүтээл болгон Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 онд тавихаар болсон билээ. Тэгвэл дэлхийн алдарт зохиол тайзны бүтээл болон ирэх сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох нь ээ.
“Анна Каренина” романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичиж, найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байгаа юм.
ДҮРҮҮДЭД
Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
Анна (Хувь заяа) – Н.Сувд /АЖ, ТС/
Алексей Вронский – Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин – Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
Долли Облонская – Г.Урнаа /МУГЖ/
Кити Щербацкая – Д.Хулан, О.Хонгорзул
Степан Облонский – Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
Варя Вронская – С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/
Константин Дмитрич Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
Щербацкий ван – П.Цэрэндагва /АЖ/, Б.Отгонбат /СТА/
Щербацкая хатагтай – Ж. Оюундарь /МУГЖ/, Ц.Баясгалан /СТА/
Лев Толстойн “Анна Каренина” роман өдгөөгөөс 150 орчим жилийн өмнө бичигдсэн бөгөөд ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат эх хэлнээ хөрвүүлж байсан аж.
Л.Баяр