Улсын Онцгой комисс (УОК)-оос есдүгээр сард 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах шийдвэр гаргасан. Өнөөдөр (2020.09.14) Франкфурт-Улаанбаатарын нислэгээр иргэдээ татаж авах юм. Өнөөдрийн байдлаар дараах дөрвөн нислэгийг үйлдээд байна.
Үүнд:
Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн зургаа, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57 настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес, бусад шалтгаантай 107 иргэн бий.
Есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс эрүүл мэндийн шалтгаантай 46, өндөр настан 37, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн гурав, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.
Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн долоо, өндөр настан гурав , эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн байна.
Л.Баяр