БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас тус улсад хөдөлмөрийн гэрээгээр (E-9 ангиллын виз бүхий) ажиллан 3 жил болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч буй хүмүүсийн гэрээг сунгахаар шийдвэрлэжээ.
Коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын хил хаагдах, нислэг зогсох зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллах “улирлын ажилтан”-аар бүртгүүлэн гурван сар ажиллах боломжийг олгож байгаа юм.