Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 15-нд товложээ.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгож, хямд өртгөөр газар худалдсан хэмээн буруутгасан. Улмаар анхан шатны шүүх хурлаас түүнд зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасах шийтгэл ногдуулсан юм.
Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин хамгийн олон саналаар сонгогдсон. Гэсэн ч түүнийг анхан шатны шүүх хурлаас гэм буруутайд тооцсон учир гишүүний тангараг өргүүлээгүй. Улмаар шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарсны дараа Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулах эсэх нь тодорхой болно.