Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалаар 40 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр хуульч нь гурав ба түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно.
Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулж ажиллана. Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг анхаарууллаа.
3 comments
өшөөч хасах нөхдүүд нилээн бий шүү өнөмөнх ерөнхийлөгч өө
өшөөч хасах нөхдүүд нилээн бий шүү өнөмөнх ерөнхийлөгч өө
НЭРС УТАСНЫ ДУГААРЫГ НЬ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ. БУР ИНЭЭДТЭЙ ТЭНЭГ ХААНА ЮУНЫ ТОЛОО ХЭНИЙГ ОМГООЛООД БГААГАА МЭДДЭГГУЙ ОМГООЛОГЧ НАР БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ИРГЭНИЙ ХЭРЭГТ 2 ОМГООЛОГЧИЙГ АВЧ ООРОО АЖИГЛАГЧААР СУУСАН ЧИНЬ ХУРАЛ ДЭЭР ЕСТОЙ БАНТАНГ НЬ ХУТГАСАН ШУУ . ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД ШУУЧИЙН АСУУЛТАНД ХАРИУЛАЖ ЧАДАХГУЙ ЮУ ХЭЛЭХЭЭ МЭДЭХГУЙ СУУЛДЭЭ БИ ООРОО Ч ТЭР ХОЕРЫН ЯРИАНААС ЮУ НЭХЭМЖЛЭЭД БГААГАА МЭДЭХЭЭ БСАН . УУРЧ ХУРЭХ ШИГ ИНЭЭД Ч ХУРЭХ ШИГ. НАДААС АСУУХ ООР ШААРДАХ ЗУЙЛ БНА УУ ГЭЭД БАЙХАД ТОМРООД Л БСАН . ХУРАЛ ДЭЭР ЗУГЭЭР МАНГАРТАЖ ТЭНЭГТЭЖ ОГСОН. ИЙМЭРХУУ ХАРИУЦЛАГАГУЙ МЭДЛЭГГУЙ ЕС ЗУЙГУЙ ХУМУУС ЗОНДОО БДАГ БОЛОЛТОЙ.