Гадаад харилцааны яамнаас санхүүгийн боломжгүйгээс болж гадаадад гацсан иргэдээ татан авахад 300 сая төгрөгийг зарцуулна. Энэ хөрөнгийг орлогогүй болж, хүнд нөхцөлд байгаа иргэдэд тэгш хуваарилна гэж мэдээллээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Тусгай үүргийн нислэгт нэр нь багтсан ч онгоцны тасалбар, тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй 142 хүн бүртгэлтэй байна. Эхний ээлжид энэ сарын 14-нд Франкфуртын нислэгт багтсан 15 хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн.
Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага 80 гаруй монгол иргэнд тусламж үзүүлэхээр болсон. Тус байгууллага өнгөрсөн хугацаанд 215 иргэнийг эх оронд нь авчрах, тусгаарлалтын зардлыг төлсөн” гэлээ.
1 comment
ТЭРБУМЫН ХАНДИВ АВАА БИЗДЭЭ МАН