Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар өрнүүлжээ. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийж буйгийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм.

Өнгөрсөн жил 100 гаруй мэргэжлийн засварчид айл өрхүүдээр явж яндан хөөлсөн аж. Харин энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж буй гэнэ. Тус сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орсон байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: “Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид бүхэн Улаанбаатар хотын нийт ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрүүл, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах ёстой.

Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа. Мөн бидний хувьд зүгээр нэг аян зарлаад өнгөрөх биш аяны хүрээнд хийх бүх ажлыг бодитоор хэрэгжүүлж, хөрсөн дээр амжилттай буулгахын төлөө холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна” гэлээ.

By updown

One thought on “Энэ жил 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж байна”
  1. ene said baigali orchnii yamand ochood alban tushaald ajillaj bgaa toriin zaxirgaanii alban xaagchdiig ix solij bga suragtai baigali orchnii yam ingeed meregjeliin xumuusgui bolbol bas neg salbar navs unax nee. yer yagaad ene xuniig tiish tavisan bol setguulch shuu de. yamar ix erx darxtei xun be ene xun!!!!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн