Хурд хэтрүүлснээс автомашин осолдож, сууж явсан гурван настай хүү эндлээ

2020-09-11 09:51
unnamed-13-1-1-1-1-1-2-1-1-1-1

Орон нутагт зам тээврийн ослоор гурван настай хүүхэд эндлээ. Осол нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэх газарт өчигдөр /2020.09.10/ өдрийн 07 цагийн орчим болжээ. Хурд хэтрүүлснээс “Hyundai Accent” маркийн автомашин онхолдож, жолооч нь бэртэн машинд сууж явсан гурван настай хүү эндсэн байна.