ТЕГ-ын Газрын дарга Н.Баясгаланг баривчилжээ

2020-09-10 10:201min2
Mongolian_General_Buerau_of_Investigation-580x365

ТЕГ-ын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан дуулиан дэгдэж, удалгүй Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлсөн.

Тухайн үед Д.Гэрэлийг “Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэж Засгийн газрын хэвлэл,  мэдээллийн абанаас зарласан ч Засгийн газрын гишүүнийг хууль бусаар тагнасан асуудалтай холбоотойгоор чөлөөлөгдсөн гэх мэдээлэл тарж байв.

Тэгвэл дээрх асуудлаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарыг шалгаж эхэлсэн талаар өчигдрөөс зарим хэвлэл мэдээлээд байна. Нягталбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас Д.Гэрэл нарын тагнуулийн найман ажилтныг хууль бусаар бусдыг тагнасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тэдний нэг болох ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Эх сурвалж : Б.Гарьд : Зууны мэдээ

2 сэтгэгдэлтэй

  • Биг

    2020-09-13 08:09 at 08:09

    Хүн тагнаж чагнаж болдоггүй яацан үхээнц Тагнуулын газартай улс вэ энэ Монгол_ МАН-н нэг дарга ,УИХ-н гишүүнийг тагнах тийм аймаар гэмт хэрэг юм уу?

    Хариулах

  • Булган

    2020-09-13 08:10 at 08:10

    Хүн тагнаж чагнаж болдоггүй яацан үхээнц Тагнуулын газартай улс вэ энэ Монгол_ МАН-н нэг дарга ,УИХ-н гишүүнийг тагнах тийм аймаар гэмт хэрэг юм уу?

    Хариулах

Булган сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй