SARS-CoV-2 тарьсан адуунаас авсан эсрэг биетүүд дээр үндэслэн коронавирусийн эсрэг эмчилгээг Коста Рикагийн судлаачид туршиж эхэлсэн талаар Альжазира агентлаг мэдээллээ.
SARS болон коронавирус нь нэг бүлэгт багтдаг вирус гэдэг нь батлагдсан. Коста Рикагийн их сургуулийн Клодомиро Пикадогийн хүрээлэнгээс боловсруулсан адуунаас гаргаж авсан коронавирусийн эсрэг эмийг энэ сарын дунд үеэс эхлэн 26 өвчтөнд туршиж үзэхээр төлөвлөж буй талаар тус улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд Роман Макая онцолжээ.
Судлаачид вирусийн уургийг Хятад, Их Британиас импортолж, ICP-ийн шинжилгээнд ашигладаг 110 адууны зургаад нь тарьсан байна. Хэдэн долоо хоногийн дараа амьтад хангалттай хэмжээний эсрэг биет боловсруулсны дараа цусны сийвэнгээс нь эсрэг биетүүдийг ялгаж авчээ.
Эх сурвалж: www.aljazeera.com