Америкийн Массачусетс мужийн прокурорын газар хүүхдээ хууль бусаар элит коллежид оруулах гэсэн баян эрийн хэргийг шалгаж байна.
54 настай тэрбумтан Амин К.Хури холбооны боловсролын хөтөлбөрийг ашиглаж, охиноо хахуулиар сургуульд оруулжээ.
Хури Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн дасгалжуулагчид $200000 төлж, өнөөх нь охиныг теннис мэргэжлийн бус тоглосныг нь “нүдээ аниад дуугүй өнгөрөх” үүрэг хүлээжээ. Элсэлтийн журмын дагуу тамирчин элсэгчид элсэхдээ их хэмжээний хөнгөлөлт эдэлдэг байна. Ингээд Хуригийн охиныг спортын тэмцээнийг төлөөлж оролцоно гэсэн нөхцөлтэйгээр элсүүлсэн байна.
Ерөнхийдөө алдартай эцэг эхчүүд хүүхдүүдээ коллеж, их сургуульд элсүүлэхийн тулд авлига өгөх нь цөөнгүй тохиолддог.
Өнгөрсөн жил 50 орчим хүн шалгалтын комиссын гишүүдэд $200000-аас $6500000 төлж сургууль элсүүлэх гэж оролджээ. Тэдний тоонд Холливудын од, жүжигчин Фелисити Хаффман, Лори Лафлин нар орсон байна. Ингээд луйврын схем нь илэрмэгч олон алдартан олон саяын гэрээгээ алдаж, хүүхдүүд нь хасагджээ.