Тарваган тахал туссан хүмүүсийн 60 хувь нь нас баржээ
2020-09-09 16:271min

Манай улс тарваган тахал өвчнөөр сүүлийн 20 жилийн байдлаар 60 хүн өвчилж 33,3 хувь нь нас барсан байна. Харин 2020 онд 19 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, таван хүн өвчилж, 60 хувь нь нас барсан үзүүлэлттэй байна хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Түүнчлэн дэлхий дахинд тарваган тахал өвчний байгалийн голомт өргөн тархалттай байгаа бөгөөд Мадагаскар, БНКУ, Перу улсуудад зонхилон бүртгэгдэж байгаа гэнэ.