2020-09-09 09:461min00

Есдүгээр сард дараах 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авна

MIAT_Mongolian_Airlines_JU-1021_Boeing_767-34G_ER_26997144595

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу 09 дүгээр сарын 03-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирээд байна.

  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй