2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.
“Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг …… дугаарт илгээж, бүртгүүлнэ” гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ олон нийтийн сүлжээнд ихээр тархаад байна.
“Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа бөгөөд иргэд Ebarimt аппликейшн болон Еbarimt.mn цахим хуудсанд хандан хүүхдийнхээ овог нэр, регистрийн дугаараар шинээр бүртгэл үүсгэхэд (шинээр аккаунт үүсгэх) системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно.
Олон нийтийн сүлжээгээр худал, ташаа мэдээлэл их байгаа учир иргэн Та хүүхдийнхээ регистрийн дугаар, дансны мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд бичихгүй байхыг анхааруулж байна.