Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сайжруулсан түлшний үйлдвэр барьснаар энэ жил нийслэлийн агаарын бохирдол илүү буурна гэж тооцож байна – updown.mn

Сайжруулсан түлшний үйлдвэр барьснаар энэ жил нийслэлийн агаарын бохирдол илүү буурна гэж тооцож байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцлаа. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдээс хамгийн анх ашиглалтад оруулж байсан тус үйлдвэрийг өнгөрсөн хугацаанд сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.

Анхны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сайжруулснаас гадна дахин нэмж үйлдвэр барьснаар энэ жил сайжруулсан түлшний нийлүүлэлт нэмэгдэж Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх жилийнхээс ч илүү буурна гэж тооцжээ.

Өнгөрсөн жил зөвхөн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж байсан бол энэ жилээс эхлээд 2748 уурын зуухнуудыг сайжруулсан түлшээр хангах юм байна. Тухайн уурын зуухнууд нь өнгөрсөн онд түүхий нүүрс ашиглаж байжээ.

Мөн өнгөрсөн зун үйлдвэрээ бүрэн зогсоохгүйгээр ажиллуулж одоогийн байдлаар 73 мянган тонн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн байна. Мөн гурван сарын хэрэглээг хангах хэмжээний түүхий эд буюу түүхий нүүрсийг үйлдвэрийнхээ байранд татан авчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн