Монголын төмөр зам ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн хүрээнд нийт 27 гүүр барихаар төлөвлөгдсөн.
Уг төмөр замын трассын 3 дахь буюу ПК-369+011 цэгт байрших “Туулын гүүр далай” туслан гүйцэтгэгч компанийн хариуцсан 132.38 у/м гүүр дээр 09 дүгээр сарын 07-ны өдөр галт тэргээр зам төмөр тавьж турших ажил амжилттай зохион байгуулагдсан байна.
“Туулын гүүр далай” ХХК-ийн ажлын явц өнөөдрийн байдлаар 98,99 хувьтай, харин нийт төмөр замын хэмжээнд төлөвлөгдсөн 27 гүүр барих ажил 76.81 хувьтай үргэлжилж байна.
27 гүүр нь нийт 2427,7 у/м байх ба 252 дам нуруу, 164 тулгуур, 956 өрөмдмөл шон сууриас бүрдэнэ.
Монголын төмөр зам ТӨХК