Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах бүртгэл энэ сарын 15-нд буюу 2020 оны есдүгээр сарын 15-нд эхэлж, 09-р сарын 30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Уг хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг “Ахмад настан”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Өрх толгойлсон эцэг, эх”, “Залуу гэр бүл” хамрагдах боломжтой.

Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьдарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9,5 хувийг ахмад настан, 32,3 хувийг залуучууд, 34,4 хувийг хүүхэд эзэлж байгаа бол дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч байна.

Баянгол дүүрэг Түрээсийн орон сууц хөтөлбөр

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн