НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд П.Наранбаярыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгоно гэдгээ мэдэгдээд буй Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ өчигдөр орой НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцууллаа.

Хөдөлмөрийн үндэсний нам зөвхөн төвийн зургаан дүүргийн тойргуудад гишүүдээ нэр дэвшүүлсэн байна Томсгосон тойргоор зохион байгуулж буй НИТХ-ын суудлын төлөөх сонгуульд тус нам дараах хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Нэгдүгээр тойрогт

  • Ж.Золжаргал-инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр
  • Д.Биндэръяа-эдийн засагч, инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр

Хоёрдугаар тойрогт

  • Д.Түмэн-Өлзий-инженер, нийтлэлч, ШУТИС-ийн бакалавр

Гуравдугаар тойрогт

  • Д.Үүрцайх-хуульч, Боннын их сургуулийн магистр

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Дөрөвдүгээр тойрогт

  • Г.Хаш-Эрдэнэ-эдийн засагч
  • Л.Амарсайхан-мэдээллийн технологийн инженер Нагояагийн их сургуулийн магистр

Тавдугаар тойрогт

  • Д.Гантулга- Их Британийн Манчестрын метрополитиан их сургуулийн магистр
  • П.Наранбаяр-Киёто их сургуулийн магистр, МУИС-ийн төрийн захиргаа, олон улс судлалын доктор

Зургадугаар тойрогт

  • Г.Уянга-Хишиг-хуульч, Боннын их сургуулийн магистр
  • Б.Амараа-авто замын инженер, ШУТИС-ийн бакалавр

Долоодугаар тойрогт

  • М.Жаргалант-жүжигчин, сэтгэл судлаач, МУБИС-ийн магистр, ОХУ-д Москвагийн театрын сургууль төгссөн
  • Я.Батзаяа-эдийн засагч, СЭЗДС-ийн бакалавр

Наймдугаар тойрогт

  • М.Алзахгүй-эдийн засагч, төрийн удирлагын магистр, Удирдлагын академийг төгссөн

СҮХБААТАР ДҮҮРЭГТ:

Аравдугаар тойрогт

  • Ж.Отгонбаяр-олон улсын тээврийн удирдлагаар ШУТИС-ийг төгссөн, бакалавр

Арванхоёрдугаар тойрогт

  • Х.Жамсран-нягтлан бодогч, санхүүч ХААИС-ын бакалавр

Арвангуравдугаар тойрогт

  • М.Энхбаатар-инженер, бакалавр

Арвандөрөвдүгээр тойрогт

  • Б.Мөнхсоёл-эдийн засагч, Тайландын Азийн технологийн институцид Олон улсын бизнесийн чиглэлээр магистр, Францын Европын менежментийн сургуульд олон улсын санхүүгийн магистр хамгаалсан

Арвантавдугаар тойрогт

  • Д.Энх-Эрдэнэ-усан хангамжийн инженер, магистр, Украинд цэргийн мэргэжлээр төгссөн
  • Ж.Ганболд-хуульч, магистр, Боловсрол, соёл, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Арванзургаадугаар тойрог

  • Б.Найдалаа- эдийн засагч, магистр
  • П.Болдгэрэл-магистрант

Арвандолоодугаар тойрогт

  • Б.Мөнхболд-экологич, МУИС-ийн физик электроникийн сургуулийг төгссөн, бакалавр

ХАН-УУЛ ДҮҮРЭГ: 

Арваннаймдугаар тойрогт

  • Н.Отгонбаяр-инженер

Арванесдүгээр тойрогт

  • Д.Ган-Эрдэнэ-эдийн засагч, МУИС-ийн бакалавр
  • Н.Лхагвасүрэн-нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, магистрант

Хорьдугаар тойрогт

  • П.Ганзориг-математикч, МУИС-ийн бакалавр
  • Ц.Алтансор-багш, Калифорнийн мужийн их сургуульд боловсрол удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн