2020-09-08 09:381min00

Есдүгээр сарын 14-нөөс аймгийн, 21-нээс нийслэлийн сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ

118286131_247954469674360_585564251794312683_n

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар: Дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилүүлнэ гэдгийг хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Түүнчлэн есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжүүлэх бол 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ. Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлнэ. Аравдугаар сарын 4-нөөс их дээд сургуулиудын хичээлүүдийг хэвийн болгохоор ажиллаж байна.

Мөн Нэг өдөр бүгдийг нь хэвийн горимд оруулбал хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс үе шаттай шилжүүлье гэж мэргэжлийн байгууллага үзсэн талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй