Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан БХБ-н сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар өнөөдөр /2020.09.07/ “Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр банкны удирдлагууд Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дээрх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.