Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.