-Төвөд, уйгуруудаас ялгаатай нь монголчууд “үлгэр жишээ цөөнх” байхаас татгалзжээ. Төвөд, уйгуруудыг бодвол хүн ам нь хятадтай илүү ууссан ч тэд эсэргүүцэл илэрхийлж байна-

Хятад улс угсаатны цөөнхөө устгахаар зогсолтгүй эрмэлзэж эхэлжээ. Коммунистуудаар удирдуулсан Хятад улс уйгурын мусульманчуудыг “уусгах” харгис оролдлогынхоо хажуугаар өдгөө ӨМӨЗО-нд угсаатны цөөнх монголчуудынхаа хэл, соёлын устгахаар дайрч эхэлжээ.

Хятадын бодлого өөрчлөгдсөн нь
Энэ оны наймдугаар сард Хятадын засгийн газар ӨМӨЗО-ны сургалтын хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэхээр болсноо зарлажээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хятадад эзлэгдсэн энэ бүсэд 4,2 сая монгол угсаатан аж төрдөг. Шинэ хөтөлбөрөөр энэ бүсэд монгол хэлний хичээлийг зогсоож, уран зохиол, улс төр, түүх зэрэг хичээлүүдийг хятад хэлээр заахаар болжээ. Соёлыг устгах (эсвэл Хятадын Коммунист нам соёлын уусгалт гэж нэрлэдэг) иймэрхүү хөтөлбөр Төвөд болон угсаатны цөөнх уйгурууд аж төрдөг Шинжаанд ч хэрэгждэг юм.

Төрөөс энэ алхмаа монголчуудыг дээд боловсрол эзэмшиж, ажил олоход илүү тустай гэж хамгаалж байна. Хятадын төлөөлөгч Хуа Чунинь “Нийт үндэстний аман болон бичгийн хэл нь үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл. Иргэн бүрийн эрх, үүрэг бол нийт үндэстнийхээ аман болон бичгийн хэлийг судлах, ашиглах явдал юм” гэжээ.

Гэвч олон улсын улстөрчид энэ мэдэгдлийг үгүйсгэж, Хятадын дарга Си Зиньпин төрд гарсан цагаас хойш явуулж байгаа “түрэмгийлэн уусгах” төлөвлөгөөний нэг хэсэг гэж баталж байгаа аж. Си дарга 2014 онд “Бид зарим угсаатны салбартаа хоёр хэлт боловсролын нэвтрүүлж, угсаатны цөөнхийг үндэсний ерөнхий хэл судлыг шаардаж, жгсаатны цөөнхийг хэл судлахад нь дэмжих ёстой” гэж хэлж байжээ.

Цөөнхийн хэлний төлөөх тэмцэл

Энэ шийдвэр Өвөрмонголын иргэдэд таалагдаагүй байна. ӨМӨЗО-ны ард түмэн тусгаар тогтносон Монгол Улсаас ялгаатай нь “уламжлалт монгол бичиг”-ээ хадгалж үлдэж чадсан байдаг. Харин Монгол Улс Оросын нөлөөн дор кирилл бичиг хэрэглэдэг. Өвөрмонголын монголчууд Хятадын шинэ бодлого яг ийм байх вий гэж болгоомжилдог аж.

Авторитари засаглалтай Коммунист нам эцэг эхчүүүд 3 000 000 сурагч, оюутантайгаа хамт нийтээр ажил хаяж боссонд үнэхээр их сандарчээ. Ийнхүү энэ сард сургуулиудын хичээл эхлэхэд ердөө л 40 монгол сурагч улирлын хичээлдээ бүртгүүлж, 10-хан сурагч хичээлийн эхний өдөр суужээ. Монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд шинэ хэлний зөвлөмж гарах хүртэл хүүхдүүдээ гэрт нь үлдээх болно гэж зарласан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Твиттертээ “Бид Хятадад эх хэл, ариун бичгээ хадгалан үлдэхийг эрмэлзэж буй монголчуудаа дэмжиж байгаагаа илэрхийлэх ёстой. Төрөлх хэлээ судлах, ашиглах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэхүү эрхийг хадгалах нь Хятад улс нэр хүндтэй, хариуцлагатай гүрэн болох арга зам юм” гэж бичжээ.

Баннерууд дээр “Монгол хэл бол хүнийг монгол болгодог зүйлсийн нэг хэсэг бөгөөд хэрэв хүн хэлээ алдвал үндэснийхээ онцлог шинж чанараа алддаг” гэж бичсэн байв. Нэг видео бичлэгт Өвөрмонголын иргэд “Миний Монгол! Үүрд мөнх Монгол минь ”хэмээн мандарин хэл хэрэглэхийг эсэргүүцсэн тэмдэг болгон тэмдэглэжээ.

Бас нэгэн бичлэг дээр залуу оюутнууд “Бидний эх хэл монгол хэл! Үхэх хүртлээ бид монгол хүн” гэж хэлжээ.

Хоол хүргэлтийн ажилтнууд хүртэл эх хэлээ хадгалж үлдэх тэмцэлд нэгджээ. Олонх нь дугуйн дээрээ “Эх хэлээ хамгаалъя” гэсэн бичигтэй плакат зүүжээ.

Өвөрмонголын монгол угсаатан Quartz-аар хийсэн ярилцлагадаа “Бид эх орондоо хамгийн сул, дарлагдсан ард түмэн нь байсаар ирсэн. Төрөлх хэлээ сурч болохгүй, бичиг баримт дээр гарын үсэг зурж ч болохгүй гээд төсөөлөөд үз дээ” хэмээжээ.

Гадаад дахь монголчууд, хүний эрхийн байгууллагууд, нутгийн иргэд шинэ бодлогоо цуцлахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зуржээ. 10 тойргийн иргэдээс 20 000 гаруйн үсэг цугларч, нийтдээ 196 өргөдлийг мужийн Засгийн газрын Боловсролын товчоонд хүргүүлжээ. Үүний зэрэгцээ Монголын төрийн радио телевизийн 300 орчим ажилтан эсэргүүцэж буй эцэг эхчүүдийг хүүхдүүдээ сургуульд нь явуулахаас татгалзсаны төлөө шийтгэвэл ажлаас халагдана гэдгээ мэдэгджээ.

Хятадын дэглэм оюутны эсэргүүцлийг дарах гэж оролдож байна

Хятадын дэглэм олон нийтийг хамарсан эсэргүүцлийг хүсэхгүй байгаа учир төмөр нударгаар дарах гэж оролдож байна. Зэвсэглэсэн цэргийн машин, танкуудыг ӨМӨЗО-нд оруулж иржээ. YouTube-чин Женнифер Зен наймдугаар сарын 31-ний видео бичлэгийг цацахдаа “Монгол оюутнууд, эцэг эхчүүд монгол хэлний хичээлийг зогсоох Хятадын Коммунист намын бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаагийн хариуд Наймдугаар сарын 31-нд цэргийн хуягласан техник ӨМӨЗО-ны гудамжинд орж ирлээ” гэж бичжээ.

Үүний зэрэгцээ цагдаа нар эсэргүүцэгчдийг барьж авч, төрийн албан хаагчдыг хүүхдүүдээ сургуульд нь оруулахгүй бол ажлаас нь хална гэсэн зарлиг гаргажээ.

Коммунист намын Засгийн газраас түүнчлэн “толгойлогчид”-ынх нь жагсаалтыг гаргаж, тэдний баривчилгааг хөнгөвчлөх санал гаргасан байна. Түүнчлэн хэд хэдэн баривчлах тушаал хүртэл гаргасан гэнэ. Хорчин хошууны ийм жагсаалтад 129 эсэргүүцэгчийн нэр оржээ. Хятадын Засгийн газар түүнчлэн монгол хэлээр явдаг Bainu олон нийтийн сүлжээг хааж, монгол эсэргүүцэгчдийг хоорондоо харилцаж, жагсаал зохион байгуулахаас нь сэргийлжээ.

Хятадын хань үндэстэн болон монголчуудын хоорондын зөрчилдөөн

Гэхдээ төвөд, уйгуруудаас ялгаатай нь монголчууд “үлгэр жишээ цөөнх” байхаас татгалзжээ. Хэдийгээр тэд төвөд, уйгуруудыг бодвол хятадын хань үндэстэнтэй илүү ууссан ч тэд тэмцсээр байна. Энд үндэстэн хоорондын холимог гэр бүл хэвийн үзэгдэлд ордог бөгөөд монгол эцэг эхчүүдийн олонх нь хүүхдүүдээ эдийн засгийн илүү боломжтой болгохоор хятал хэлтэй сургуулиудад явуулдаг аж.
Гэвч энэ хоёр угсаатны хооронд 2011 оноос буюу монгол малчныг хятад жолооч автомашинаараа дайрч хөнөөснөөс хойш зөрчил тэмцэл эхэлсэн юм. Ачааны машинууд тэдний бэлчээрийн газраар явж байгааг монголчууд эсэргүүцжээ. Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Энхбат Тогочог “Монгол ахуй хэв маягийн олон бодлогоор устгасан. Энэ шинэ бодлого бол монгол хүн байх эцсийн цохилт нь боллоо” гэж мэдэгджээ.

Хэл өртөх болсон цаад шалтгаан

Хятадын дэглэм үндэстний цөөнхийн эрхийг булаан авах, тэдний соёлыг доройтуулахад эртнээс анхаарч, бөгөөд ‘угсаатны уусгах’, ‘үндэсний нэгэн төрөлжүүлэх’ -ийг эрмэлзсээр өдий хүрчээ. Улсаас Өвөрмонголд хань үндэстэн хятад эрчүүдийг суурьшуулахад тусалж, монгол эмэгтэйчүүдтэй гэрлэснийхээ төлөө “өгөөмөр шагнал” төлөхийг төрөөс дэмжиж иржээ. “Соёлын геноцид” гэж нэрлэдэг Хятад улс мандарин аялгаа оруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шинэ алхам хийж байна.

Мандарин хэлийг 1990-ээд оноос хойш угсаатнуудаа аажмаар суурьшуулж эхэлсэн юм. Өмнө нь угсаатны монгол сургуулиудад мандарин хэлийг гурав дахь жилээс заадаг байсан бол дараа нь хоёрдугаар ангид шилжүүлсэн. Одоо Хятад улс эхний жилдээ эх хэлээрээ уншиж, бичиж сурахдаа ‘дэвшилтэт агуулгаар’ хүүхдүүдийн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэд энэхүү аймшигт бодлогоо үл сулруулан, бүс нутгийн засаг захиргаа багш нарт засгийн газрын бодлогыг ‘идэвх санаачлагатай’ сурталчилж, сурагчдыг сургуульдаа эргэж ирэхийг шаардах болжээ.

Эх сурвалж: www.opindia.com

Орчуулсан Март

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Өвөрмонгол “соёлын геноцид”-ын эсрэг”
  1. Хятад задрах эь ёстой цаг хугацааны асуудал.Ер нь л удахгүй гэдэг нь тодорхой.

  2. hyraduud dotroo 4 n oor heleer yridag barag hoorondoo oilgohod hersuu gej neg obormongol hun olon jiliin omno nadad yrij baican canagdana harin Mongol hel bichig bol Mongol undectniih oor hench oorchilj chadagui baihaa ingej undecnii tsoonhoo darlah ni mash buruu Mongol bichig bol tuuhendee Tengeriin bichig gegddeg um Negdcen Undectnii Baiguulaga uy hiij bn daa

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн