Илбэчин эр үлээдэг бөмбөлгөөр цөл дээгүүр нисчээ

2020-09-04 17:011min2
blaine-1599060329

Америкийн илбэчин Дэвид Блейн сүүлийн 10 жилд анх удаа “Мандалт” нэртэй үзүүлбэрээ үзүүллээ. Тэрбээр Аризонагийн цөлийн дээгүүр 7620 метрийн өндөрт 52 ширхэг гелий шахсан бөмбөлөгийг холбон нисчээ.

Илбэчин эр охиноо төрснөөс хойш аймшигт үзүүлбэр үзүүлэхээ больсон. Гэвч “Мандалт” үзүүлбэр нь айдсаас илүү гоё сайхныг харуулсан гэж тэрбээр мэдэгджээ. Ийнхүү тэрбээр үлээдэг шаартай тэнгэрт нисч үзэх юмсан гэсэн хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэн аж.

Энэ үзүүлбэрт 10 жилийн турш орлон тоглогч, шинжээчидтэй хамт бэлдсэн байна. Илбэчний хувьд шүхрээр үсэрч, бэлтгэлээ базаажээ. Түүнчлэн тэрбээр бөмбөлгийг удирдаж, хүчилтөрөгчийн түвшин бага нөхцөлд амьсгалж сурчээ. Нэг цаг орчим үргэлжилсэн үзүүлбэрийн үеэр Блейн багийнхантайгаа болон охинтойгоо байнга ярьж байсан гэнэ. Өндөрт гармагцаа тэрбээр агаарын бөмбөлгийнхөө уяанаас салж, шүхрээ задлаад амжилттай газардсан байна.

БИЧЛЭГ үзэх

 

www.popularmechanics.com

2 сэтгэгдэлтэй

  • новш гэж

    2020-09-07 08:29 at 08:29

    хэн ч итэгмээргүй гоё ЗҮҮД байна

    Хариулах

новш гэж сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй