Америкийн илбэчин Дэвид Блейн сүүлийн 10 жилд анх удаа “Мандалт” нэртэй үзүүлбэрээ үзүүллээ. Тэрбээр Аризонагийн цөлийн дээгүүр 7620 метрийн өндөрт 52 ширхэг гелий шахсан бөмбөлөгийг холбон нисчээ.

Илбэчин эр охиноо төрснөөс хойш аймшигт үзүүлбэр үзүүлэхээ больсон. Гэвч “Мандалт” үзүүлбэр нь айдсаас илүү гоё сайхныг харуулсан гэж тэрбээр мэдэгджээ. Ийнхүү тэрбээр үлээдэг шаартай тэнгэрт нисч үзэх юмсан гэсэн хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэн аж.

Энэ үзүүлбэрт 10 жилийн турш орлон тоглогч, шинжээчидтэй хамт бэлдсэн байна. Илбэчний хувьд шүхрээр үсэрч, бэлтгэлээ базаажээ. Түүнчлэн тэрбээр бөмбөлгийг удирдаж, хүчилтөрөгчийн түвшин бага нөхцөлд амьсгалж сурчээ. Нэг цаг орчим үргэлжилсэн үзүүлбэрийн үеэр Блейн багийнхантайгаа болон охинтойгоо байнга ярьж байсан гэнэ. Өндөрт гармагцаа тэрбээр агаарын бөмбөлгийнхөө уяанаас салж, шүхрээ задлаад амжилттай газардсан байна.

БИЧЛЭГ үзэх

 

www.popularmechanics.com

By updown

2 thoughts on “Илбэчин эр үлээдэг бөмбөлгөөр цөл дээгүүр нисчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн