Зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 4-нд 1002 зам тээврийн ослын шинжтэй дуудлага иржээ.

Зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтсэнээс 7 нь хүүхэд байжээ. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 491 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг баривчилж, хууль журмын дагуу хариуцлага тооцжээ.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас сургууль, цэцэрлэгийн орчим замын хөдөлгөөн зохицуулах ажлыг зохион байгуулж байна. Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн