43 настай хэр нь 19-т шиг харагддаг нууц

Америкийн Калифорни мужийн оршин суугч, 43 настай Марсела Иглесиасыг хүмүүс 19 настай Родриго хүүгийнхээ эгч нь гэж боддог. “Дэлгүүр, гудамжинд явахад танихгүй хүмүүс намайг ээж нь гэхээр итгэдэггүй” хэмээн бүсгүй ярьжээ. Тэрбээр үл таних хүмүүсээс магтаалын үг байнга сонсохдоо таатай байдаг хэмээгээд гоо сайханчдын ачаар ийм сайхан болсон гэжээ.

Иглесиас анх 30 насандаа гоо сайхны үйлчилгээ авчээ. Гэдэс, хөлөндөө тогтсон өөхнөөс салахын тулд үүдэл эсийн эмчилгээнд орсон тэрбээр удалгүй жил бүр нүүрний арьсаа татуулах, уруул, шанаандаа ботокс шахуулахаар хэдэн мянган доллар үрдэг болсон байна. 19 настай мэт харагдахын тулд эрүүл мэнддээ ч анхаарч, тамхиа хаяад зогсохгүй зөв хооллож эхэлжээ.

Иглесиас хүүгийнхээ үеийнхэнтэй цагийг байнга өнгөрүүлдэг. Тэрбээр аль болох цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг хичээж, загварлаг хувцасладаг болжээ. “Мэдээж би жирийн л ээж биш. Гэхдээ Родригод энэ нь таалагддаг. Бид ихэнх цагаа хамтдаа өнгөрөөж, надад орчин үеийн соёлын талаар ярьж өгдөг. Заримдаа тэр миний хүү биш, дүү юм шиг санагддаг” хэмээн ярьсан аж.

lenta.ru/news

7 thoughts on “43 настай хэр нь 19-т шиг харагддаг нууц

  1. Нэргүй 2020-09-04 20:18 at 20:18

    19-teidee iim hugshin bolchijoogoo yum uu?,,yaasan hugshin iin

    Хариулах
  2. Нэргүй 2020-09-04 21:04 at 21:04

    45 tai gej haragdaj bn

    Хариулах
  3. Нэргүй 2020-09-05 01:10 at 01:10

    Haha yg l 40 davsan.haragdaj bn
    U be 19 geh shig

    Хариулах
  4. Нэргүй 2020-09-05 16:51 at 16:51

    yun ineedtei um be, 43 nasty l haragdaj baina shdee, yu gej 19 tel hyn iim hogshin haragdah um be…shal balai um shig hyn archaatai baival byh l nasandaa saihan baidag shdee balai demii um bichij baih hereg yu bainaa….tegeedch baahan zasvart orson hongon baidaltai zurguudaar zaluusiin tolgoig ergyylehee boliod udaj baigaa shyydee ….

    Хариулах
  5. Нэргүй 2020-09-05 16:52 at 16:52

    50 tai l haragdaj baina

    Хариулах
  6. Meedkuu 2020-09-05 20:47 at 20:47

    30 tai yum shig l haragdaj bna

    Хариулах
  7. Зочин 2020-09-05 20:50 at 20:50

    Хөгшин авгай байна

    Хариулах

Meedkuu-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн