ДэлхийдТаны амралтанд

43 настай хэр нь 19-т шиг харагддаг нууц

Америкийн Калифорни мужийн оршин суугч, 43 настай Марсела Иглесиасыг хүмүүс 19 настай Родриго хүүгийнхээ эгч нь гэж боддог. “Дэлгүүр, гудамжинд явахад танихгүй хүмүүс намайг ээж нь гэхээр итгэдэггүй” хэмээн бүсгүй ярьжээ. Тэрбээр үл таних хүмүүсээс магтаалын үг байнга сонсохдоо таатай байдаг хэмээгээд гоо сайханчдын ачаар ийм сайхан болсон гэжээ.

Иглесиас анх 30 насандаа гоо сайхны үйлчилгээ авчээ. Гэдэс, хөлөндөө тогтсон өөхнөөс салахын тулд үүдэл эсийн эмчилгээнд орсон тэрбээр удалгүй жил бүр нүүрний арьсаа татуулах, уруул, шанаандаа ботокс шахуулахаар хэдэн мянган доллар үрдэг болсон байна. 19 настай мэт харагдахын тулд эрүүл мэнддээ ч анхаарч, тамхиа хаяад зогсохгүй зөв хооллож эхэлжээ.

MV5BOGE1MWFkMTctM2EyOS00MmRlLWJjODEtZjg2MWI2MjdmODAyXkEyXkFqcGdeQXVyMTk5MzUwNTE@._V1_SY1000_CR0014981000_AL_ 43 настай хэр нь 19-т шиг харагддаг нууц

Иглесиас хүүгийнхээ үеийнхэнтэй цагийг байнга өнгөрүүлдэг. Тэрбээр аль болох цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг хичээж, загварлаг хувцасладаг болжээ. “Мэдээж би жирийн л ээж биш. Гэхдээ Родригод энэ нь таалагддаг. Бид ихэнх цагаа хамтдаа өнгөрөөж, надад орчин үеийн соёлын талаар ярьж өгдөг. Заримдаа тэр миний хүү биш, дүү юм шиг санагддаг” хэмээн ярьсан аж.

MV5BZDg2ZjMwZmEtMzk2Yy00Y2MxLWFlZDgtODY4Njg4ZDNkOWZmXkEyXkFqcGdeQXVyMTk5MzUwNTE@._V1_SY500_CR00749500_AL_-1 43 настай хэр нь 19-т шиг харагддаг нууц

lenta.ru/news

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close