“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлэхийг салбар яамнаас онцоллоо.

“Оюу толгой” ХХК нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс импортын цахилгаан эрчим хүч авдаг байсан юм. МУ-ын засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээр хангах зорилгоор 220квт гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн