Австралийн Күйнсланд мужийн нийслэл Брисбанэ хотод өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт иргэн Стивэн Браун гэртээ орж ирэх үед таазан дээрээс нь хоёр аварга том могой унаж ирсэн тухай хэвлэлийнхэнд ярьжээ.
Тэрбээр маш олон могой харж байсан ч, энэ удаа таарсан могой үнэхээр томоос гадна булчинтай мэт санагдсан хэмээсэн байна. Carpet Python төрлийн энэ могой нь ойролцоогоор 2.9 метр нөгөөх нь 2.5 метр хэмжээтэй байсан тухай Браун хэлжээ. Тэрбээр “Энэ бол миний амьдралдаа харсан хамгийн том могой байлаа” хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ энэ төрлийн могой нь харьцангуй аюул багатай гэдгийг эх сурвалжид дурджээ. Тэрбээр өөрийн фейсбүүкээр дамжуулан зарим зургийг хавсаргасныг уншигчдадаа хуваалцъя.