Бизнес өсөхийн хэрээр, карьер өсөхийн хэрээр өдөрт гаргах шийдвэрийн тоо нэмэгдэж байдаг. Шийдвэрийн тоо ихсэх хэрээр шийдвэр буруу гарах магадлал ихэсдэг. Өөрөөр хэлбэл хүн шийдвэр гаргалтын ядралтанд ордог. Хэтэрхий их мэдээлэл дунд, хэтэрхий их сонголтонд хүн төөрөгддөгийг та бүхэн өдөр тутмын амьдралаасаа мэдэж байгаа байх.
Шийдвэрийг зөв гаргахын тулд, үр дүнгээ өндөр байлгахын тулд минимум зүйлд төвлөрч шийдвэр гаргадгийг АМЖИЛТЫН ОРГИЛД ХҮМҮҮС-ийн туршлагаас та хангалттай харж болно.
Жишээ нь: Амжилттай бизнес эрхэлдэг хүмүүс маш энгийн хувцаслаж байдгийг та анзаарсан байх. Тэд өглөө босоод аль хувцасыг өмсөх вэ.гэж сонгож төөрөлдөж шийдвэр гаргаж байхын оронд өөр томоохон шийдвэр гаргах ажлууд дээрээ төвлөрөхийн тулд иймэрхүү хувцас сонгох шийдвэрт өөрийн бодлоо төвлөрүүлдэггүй. Хамгийн чухал зүйлд тэд төвлөрөхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл чухал биш зүйлд анхаарлаа төвлөрүүлж, шийдвэр гаргахыг хүсдэггүй.
Бас тооны хувьд бага байлгах тухай жишээ гэвэл зарим улс орнуудад шүүгчидийг хүртэл өдөрт гаргах шийдвэрийнх нь тоог буюу шүүх хурлын тоог бага байлгадаг. Учир нь гаргах шийдвэр нь олон байх тусам буруу шийдвэр гаргана гэж үздэг.
Дэлхийн түүхэн спортын алдартай тамирчид, бизнес эрхлэгчид, оюуны суутнууд бүгд энэ зарчимыг баримталдаг, юунд энергээ чиглүүлэхээ тэд мэддэг, саад болох үр нөлөөнүүдээс өөрийгөө хамгаалдаг. Ямар өнгийн цамц өмсөх вэ гэх мэт аахар шаахар бодолд төвлөрч, өөрсдийнх нь хувьд энгийн утгагүй зүйлүүд дээр аль болох энергээ царцуулдаггүй. Шийдвэр гаргалтынхаа тоог аль болох бага байлгаж хамгийн чухал зүйлүүддээр зөв шийдвэр гаргахын тулд тэд ийм зарчим баримталдаг.
Минумум зүйлд төвлөрч максимум үр дүнд хүрч, өөрийн карьерын түүхийг бүтээгээрэй.