Хүүхдийн урлан бүтээх төв ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжлийн ангиуддаа цөөн тооны бүртгэл явуулж байна

2020-09-03 09:28
118567479_2643448292535486_3436590070093328465_n

Хүүхдийн урлан бүтээх төв 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн хүүхдийн тоо хязгаартай явагдаж, анхан болон дунд шатны дугуйлангуудад 2-с 9-р ангийн сурагчдыг бүртгэж дуусчээ.

Харин ахлах ангийн сурагчдад зориулсан дараах мэргэжлийн ангиудад цөөн тоогоор бүртгэл үргэлжилж байна.

Үүнд:

• СҮРЛЭН СҮЛЖМЭЛ
• СҮРЛЭН НААМАЛ
• ЧИМЭГЛЭЛИЙН УРАН ЗУРАГ
• ХҮҮХЭЛДЭЙ БЭЛЭГ ДУРСГАЛ
• АРЬСАН УРЛАЛ
• МОНГОЛ ХУВЦАС ЗАГВАР

ХУБТ нь сар бүр хязгаартай нэмэлт элсэлт авах тул тухайн цаг үед нь одоо хамрагдаж чадаагүй хүүхдүүдээ ээлжээр хамруулахаар зорьж байгаа юм байна.