Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй хөгжүүлэх төслийг шуурхайлна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр талууд Монгол Улсад Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй хөгжүүлэх төслийн явцын талаар санал солилцов. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Беларусын талтай цахим хуралдаан хийж, техникийн даалгавар, зураг төсөл боловсруулах асуудлаар харилцан санал солилцсон юм.
Төслийн холбогдох зарим асуудлыг шийдвэрлэж, Монголдоо олон улсын жишиг сүүний цогцолбор аж ахуйтай болох ажлыг шуурхайлах талаар З.Мэндсайхан сайд илэрхийлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
1 сэтгэгдэлтэй
irgen,
2020-09-05 16:57 at 16:57
ene chin l mash zov asuudal …