Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр ШӨХТГ-ын удирдлагууд болон Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гишүүд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож ажлын хэсэг гаргаж хамтран ажиллахаар боллоо.
Улмаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хамтран ажиллах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэглэгчид хүрч байгаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, чанар, аюулгүй байдлын төвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүнс бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагаанд тавигдах хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллахаар болов.
Мөн орон сууцны ашигтай талбай, м2 бүрийг барилгын компаниуд өөрсдийн үзэмжээр тогтоох, эсвэл гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байх гомдол, санал гарч байгаатай холбогдуулан тодорхой нэгдсэн стандарт мөрдүүлэх асуудлаар нэгдэж ажиллана гэлээ.