Иргэдийн орлогод нийцсэн Ногоон орон сууцны төслийг Нийслэлийн орон сууцны корпорациас үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү ажлын хүрээнд гэр хорооллын бүсийн 100 га талбайд 10 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтыг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Дээрх төсөл хэрэгжснээр бага дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлэх боломж нээгдэх аж. Мөн иргэд өөрсдийн саналаар газраа чөлөөлснөөр дахин төлөвлөлтийг шинээр хийж, дэд бүтцэд холбох ажлыг шинээр хийх юм байна.