Эрүүл мэндийн яамаас Улсын хэмжээнд наймдугаар сарын 30-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Наймдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Тусгаарлан ажиглах байруудад байгаа 87 хүний давтан шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн орж ирж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний ажиглалтад тандалтын хугацаа дууссан” гэлээ.
Л.Баяр