Болохгүй гэдэг үгийг байнга ашиглаад байхаар хүүхэд:
-Ямар ч санаачилгагүй
-Идэвхгүй болох гэсэн шинж илэрдэг.
Болохгүй гэдэг үгийг сонсдоггүй чихгүй толгой болно. Аюултай үед болиулах ёстой үг ямар ч хүчгүй болж хувирдаг.
Болохгүй гэдэг үгээрээ хамгийн наад зах нь хүүхдийнхээ хөгжих боломжийг хааж байдаг. Жишээ: хүүхэд гулсуур дээр гулгах гэхээр “Болохгүй ээ, хувцас чинь муухай болчихно” гэнэ. Гэхдээ хувцас яагаад хүүхдийн хөдлөх хэрэгцээнээс чухал гэж. Үнэхээр тэр хувцсыг муухай болгож болохгүй юм бол муухай болгож болгодог хувцсыг өмсөх хэрэгтэй. Хүүхэд гадаа тоглож байгаад чулуу авах гэхээр “Болохгүй ээ, гар чинь муухай болчихно” гэх мэтчилэн хүүхдийн байгалиас заяагдсан хөгжих шинийг мэдэхийг хүссэн тэр хүслийг байнга унтрааж байдаг.
Таны хүүхэд хориглож байгаа зүйлийг хийвэл аюултай юу? эсвэл танд төвөгтэй байна уу? гэдэг асуултыг эхний ээлжид өөрөөсөө асуугаарай.
Хүүхдээ шинийг санаачлагч сурах хүсэлтэй хүн болгохыг хүсэж байгаа бол ‘Болохгүй” гэдэг үгийг маш бага ашиглах хэрэгтэй.
Ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдэдээ юу болох ба болохгүйг хэлж өгдөггүй. Харин болохгүй зүйл хийснийх нь дараа л уурлаж загнаж хэлдэг. Танд болохгүй зүйлс ойлгомжтой байхад таны хүүхэд мэдэхгүй шүү дээ. Тиймээс хөгжилтэй тоглоом тоглонгоо хэлж өгөх ч боломж байгаа шүү.
Фэйсбүүх хаяг: Сэтгэл зүйч Г.Хулан